Нэмэгдсэн: 2017-12-14 15:52:00

Даатгалын хяналт, зохицуулалтын олон улсын холбоо /IAIS/-ноос дэлхийн даатгалын зах зээлд 26 тулгуур зарчмыг мөрдүүлж ажилладаг юм. Эдгээр зарчмууд буюу хэм хэмжээнд нийцүүлэн улс орнууд системийн эрсдэлийг тооцоолох, макро зохистой тоон өгөгдөлд суурилсан зах зээлийн шинжилгээ, стресс тест болон бусад урьдчилан илрүүлэх арга хэрэгслүүдийг ашиглан даатгалын салбарынхаа тогтвортой байдлыг хангах зорилтуудаа хэрэгжүүлдэг.

IAIS тулгуур зарчмуудынхаа эрсдэлд суурилсан дотоод хяналт шалгалтын буюу 8 дугаар, хөрөнгө оруулалтын тухай буюу 15 дугаар, аж ахуй нэгжийн өөрийн эрсдэлээ удирдах тухай буюу 16 дугаар зарчмуудад өөрчлөлт оруулахаар гишүүн байгууллагууд болон даатгалын зах зээлд оролцогчдоос санал авч эхэллээ. Зарчмуудад өөрчлөлт оруулж, илүү тодорхой, хэмжигдэхүйц болгосноор зах зээлд оролцогчдын эрсдэлээ удирдах, хянах үйл явцад бодитой чиг баримжаа болж өгөх юм.