Нэмэгдсэн: 2018-03-26 16:33:00

Хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих, идэвхжүүлэх, энэ зах зээлд оролцох боломжууд, хүртэх өгөөж, хүлээх эрсдэл, шинээр нэвтэрч буй технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос “FRC Plus Investment" илтгэлийн уралдааныг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү илтгэлийн уралдааны материал хүлээн авах хугацаа 4 дүгээр сарын 02-нд дуусаж байгаа тул та бүхэн идэвхтэй оролцоно уу. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.