Нэмэгдсэн: 2018-07-30 09:15:00

Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлд ажиллаж, хөрөнгө оруулж буй хүмүүсийн туршлага, мэдлэгийг олон нийтэд хүргэх, судлаачдын судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор “FRC PLUS INVESTMENT” илтгэлийн уралдааныг зохион байгуулсан билээ.

Хөрөнгийн зах зээлд оролцох боломжууд, хүртэх өгөөж, эрсдэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой, нас, хүйс, мэргэжил заагаагүй уг уралдаанд 30 гаран илтгэгч нар “Хөрөнгө оруулалтын эрсдэл ба өгөөж”, “FinTech-Хөгжил” гэсэн сэдвээс сонгож, өөрийн мэдлэг, туршлага, илтгэх ур чадвараараа өрсөлдсөнөөс зургаан  оролцогч шилдгээр шалгарсан.

Хорооны сайтад уралдаанаас шалгарсан зургаан оролцогчийн илтгэлийг санхүүгийн зах зээлийг олон нийтэд таниулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс доорх дарааллын дагуу цувралаар хүргэхээр боллоо.

1. Б.Цэнгэл – “Одоо ба ирээдүй”  

2. Г.Отгонбаяр – “Эрсдэлгүй сэтгэл зүй”

3. А.Нинжин - “FinTech”

4. Г.Анхбаяр – “Эрсдэл өөрөө ашиг”

5. Б.Цэрэнтогтох – “Боломж хаа сайгүй, авах эсэх нь таны сонголт”

6. Ц.Найдан – “Та юу ч алдахгүй, зөвхөн хожно”