Нэмэгдсэн: 2018-10-03 09:11:00

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 539 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 51 ББСБ-ын бүртгэлд энэ оны гуравдугаар улиралд Хорооны даргын тушаалаар өөрчлөлт орж, улмаар 30 банк бус санхүүгийн байгууллага хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нийт 14,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Мөн 10 байгууллага салбар, төлөөлөгчийн газар байгуулан хүртээмжээ нэмэгдүүлсэн бол гурав нь байгууллагын оноосон нэрээ сольсон бөгөөд бусад өөрчлөлтүүдэд нь хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд оруулсан өөрчлөлтүүд багтаж байна.