Нэмэгдсэн: 2018-10-04 08:52:00

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 289 Хадгаламж, зээлийн хоршоо улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаагаас энэ оны дөрөвдүгээр улиралд буюу 10 дугаар сард хоёр, 11 дүгээр сард нэг, 12 дугаар сард дөрөв, нийт долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусаж байна.

Хороо хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15.5-д заасанчлан тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог. Иймээс дөрөвдүгээр улиралд тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа ХЗХ-дын удирдлагуудад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Хорооноос баталсан нөхцөл, шаардлагын 7.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө Хороонд холбогдох баримт бичгийг ирүүлж ажиллахыг анхааруулж байна.

 

Аж ахуйн нэгжийн нэр

Тусгай зөвшөөрлийн

хугацаа дуусах огноо

1

“ТЭРГҮҮНЗООС” ХЗХ

2018.10.26

2

“ЗУУНПЕННИ” ХЗХ

2018.10.26

3

“ӨСӨХУЛАМ” ХЗХ

2018.11.13

4

“ДЕНЕЖНЫИМАГНИТ” ХЗХ

2018.12.12

5

“БИЗНЕСИЙНОРГИЛ” ХЗХ

2018.12.26

6

“ТРАНСИНВЕСТ” ХЗХ

2018.12.26

7

“МОНУМ” ХЗХ

2018.12.26