Нэмэгдсэн: 2018-11-15 01:51:00

Улсын их хурлаас энэ оны дөрөвдүгээр сард “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо хуулийн хэрэгжилтийг хангуулах мэдээлэх үүрэгтэй этгээдэд хяналт шалгалт хийх журам, заавар батлах эрхийг хуульчилсан ба захиргааны хуульд нийцүүлэн боловсруулах шаардлага урган гарсан билээ.

Тиймээс Хороо “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам”-ыг боловсруулан баталлаа. Энэхүү журмын зорилго нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.2-4.1.7-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд уг хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан журам, заавраар хүлээсэн хэрхэн хэрэгжүүлж байгаад зайнаас болон газар дээр нь хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахад чиглэв.

Дөрвөн бүлгээс бүрдсэн уг журмын төслийн нэгдүгээр бүлэгт журмаар зохицуулагдах харилцаа хянал шалгалтын төрөл, хэлбэрийг хоёрдугаар бүлэгт зайнаас хяналт тавихтай холбоотой харилцааг харин гуравдугаар бүлэгт газар дээрх хяналт шалгалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан бол дөрөвдүгээр бүлэгт хариуцлагын талаарх зохицуулалтыг тус тус тусгаж өгсөн нь мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалтыг илүү тодорхой болгон өгч байна.