Нэмэгдсэн: 2019-01-14 01:25:00

Хорооноос Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааны болон өөрийн хөрөнгийн зохистой харьцааг тогтоох замаар тогтвортой байдлыг хангуулахтай холбоотойгоор хяналтыг сайжруулах, “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-ын төслийг шинэчлэн боловсруулан олон нийтээр хэлэлцүүлж байна.

Иймд журмын төсөлтэй иргэд, санхүүгийн зах зээлийн оролцогчид, хамтран ажилладаг арилжааны банкууд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид танилцаж, саналаа өгч хамтран ажиллана уу. Та бүхэн саналаа Хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын (51)-261668 дугаар утсаар болон ganchimeg_u@frc.mn цахим хаягаар өгнө үү.

 

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАЗАР

2019 оны 01 дүгээр сарын 11