Нэмэгдсэн: 2019-05-14 11:26:00

 

Монгол Улсын Сангийн яаман дээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан болов.

Хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг, ОУВС-ийн хөтөлбөрийн тухай, СТБЗ-өөс “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зөвлөмж гаргах, Капитал банканд авч хэрэгжүүлсэн албадлагын арга хэмжээний талаар, санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгаа гэсэн таван асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөв.

СТБЗ-ийн ээлжит хуралдааныг сангийн сайд Ч.Хүрэлбаатар даргалж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн, Хадгаламж даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ болон холбогдох албадын төлөөлөгчид оролцлоо.