Нэмэгдсэн: 2019-05-17 03:53:00

            Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

            Гэтэл нэр бүхий 53 хувьцаат компани өнөөдрийн  байдлаар буюу 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байна. Иймд дээрх хууль, журмуудад заасны дагуу нэр дурдсан дараах ХК-уудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг мэдээлж байна.

            Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

1

АВТОЗАМ

19

ДАРХАН МАХ ЭКСПО

37

ӨВ УСЖУУЛАГЧ

2

АВТОИМПЕКС

20

ДАРХАН ХӨВӨН

38

САВ ШИМ

3

АЖЛЫН ХУВЦАС

21

ДОРНОД

39

СЭЛЭНГЭ ИМПЕКС

4

АЛМААС

22

ЕВРОФЁ АЗИА

40

СЭЛЭНГЭ СҮРЭГ

5

АР БАЯНХАНГАЙ

23

ЖИНСТ

41

ТӨВ УС

6

АР ТАРХИ

24

ЗАВХАН ТЭЭВЭР

42

УЛИАСТАЙ ТЭГШ

7

БАЯЛАГ ШАРЫН ГОЛ

25

ЗАВХАН ТЭЭХ

43

ХАНГАЛ

8

БАЯНТАЛБАЙ

26

ИХ НУУР

44

ХАНЫН МАТЕРИАЛ

9

БАЯНТОЛГОЙ

27

ИХ ҮҮСГЭЛ

45

ХАРГИА

10

БАЯНТООРОЙ

28

МАШИН МЕХАНИЗМ

46

ХАРШИЙН ГЭГЭЭ

11

БИНСЭ/ БАЯНХАЙРХАН

29

МОНАСАР

47

ХӨДӨӨГИЙН ТЭЭВЭР

12

БОРООГИЙН ҮЙЛДВЭР

30

МОНГОЛ ДИЗЕЛЬ

48

ХУРТАЙ

13

БУЯН

31

МОНГОЛ КЕРАМИК

49

ЦАГААНТОЛГОЙ

14

БҮТЭЭЛ

32

МОН-ИТ БУЛИГААР

50

ЧАНДМАНЬ ДУНДГОВЬ

15

ГАН ХЭРЛЭН

33

МӨНХ ЖИМ

51

ЧАНДМАНЬ УУЛ

16

ГАНТӨМӨРТ

34

МҮДИКС

52

ШИМ

17

ГЛОБАЛ МОНГОЛИА ХОЛДИНГС

35

НИЙСЛЭЛ ӨРГӨӨ

53

ЭВЛЭЛ

18

ГОНИР

36

ОРГИЛ ГОВЬ-АЛТАЙ

 

 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО