Нэмэгдсэн: 2019-06-07 08:03:00

 

Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны ерөнхийлөгч З.Алтанзул нар сургалт зохион байгуулах гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар банк бус санхүүгийн салбарын ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хяналт тавихтай холбоотой харилцаа, талуудын эрх, үүргийг зохицуулсан болно. ХорооМББСБХ-той хамтран шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудад зориулжбанк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай мэдлэг олгоход чиглэгдсэн мэргэшүүлэх сертификатжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Он гарсаар тус сургалтад 27 ББСБ-ын удирдлагыг хамрууллаа.

Түүнчлэн салбарын оролцогчдод “Комплаенс, ёс зүй” сэдэвт сертификатжуулах сургалтыг МББСБХ-ноос онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Сургалтаар комплаенсын тухай ойлголтыг өгөх, түүний шаардлага, хэрэгжилтийг хангуулах талаар мэдээлэл өгөх, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, нууцлалыг хангах, ёс суртахууны хэм хэмжээг сахих талаар мэдлэг олгох зорилготой юм. Уг сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор авна уу.