Нэмэгдсэн: 2019-07-10 04:49:00

Монгол Улсын Үндэсний их баяр наадмын босгон дээр идэвх санаачилга, ажил үйлсээрээ шалгарч, эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргасан санхүүгийн салбарын манлайлагчдыг салбарын шагналаар шагнасныг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр гардуулж, баяр хүргэлээ.

Хорооны даргын тушаалаар “Ган зам даатгал” ХХК-ийн ахлах менежер З.Эрхэмбаярыг “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, Хорооны ХЗХ-ны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч Ц.Энхжаргал, “Миг даатгал” ХХК-ийн Хэнтий аймаг дахь захирал Ч.Энхцэцэг, “Хаан даатгал” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын захирал О.Эрдэнэсайхан, “Газар капитал партнерс ББСБ“ ХХК-ийн Хан-Уул дүүрэг дэх салбарын захирал Л.Батбаяр, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн Багцын удирдлагын хэлтсийн захирал Х.Маргад-Эрдэнэ нарыг “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол өргөмжилж, “Ингүүмэл Зоос ББСБ“ ХХК-ийн зээлийн эдийн засагч А.Отгонсүрэн, “Миг даатгал” ХХК-ийн даатгалын ерөнхий менежер М.Дагийроозой, Өмнөговь аймаг дахь салбарын захирал Ц.Золжаргал, Өвөрхангай аймаг дахь салбарын захирал С.Одгэрэл, “Ард даатгал” ХХК-ийн даатгалын менежер Ч.Нарангэрэл, “Хаан даатгал” ХХК-ийн нөхөн төлбөрийн шинжээч Э.Номин-Эрдэнэ, даатгалын менежер Б.Нямсүрэн, “Эм Жи Ай Би” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ууганцэцэг, “Говийн буян дэлгэрэх” ХЗХ-ны дарга Т.Тунгалаг, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Ц.Мандах, програмист Ө.Бат-Өлзий, Хорооны Үнэт цаасны газрын ахлах мэргэжилтэн А.Нинжин, Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Наранжаргал, Хяналт шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч А.Золзаяа, Ж.Цэдэндамба, Б.Цэрэнлхам, М.Янжинлхам, Хадгаламж зээлийн хоршооны газрын мэргэжилтэн Ц.Доржханд, Захиргаа удирдлагын газрын референт М.Цэвээнням, мэргэжилтэн Д.Янжиндулам, Б.Бадралт нарыг “Хорооны жуух бичиг”-ээр шагнав.

Шагнал гардуулах үеэрээ Хорооны дарга С.Даваасүрэн, Санхүүгийн зохицуулагч байгууллагын 25 жилийн ой, Даатгалын салбарын 85 жилийн ой тохиож буйг, мөн санхүүгийн салбар бол мэргэжлийн салбар болохыг онцолж, өндөр мэдлэг, ур чадвар, шуурхай, нягт гүйцэтгэл, чамбай ажиллагаа шаарддаг энэ салбарт ажиллагсад нийтээрээ тэргүүлэгчид байж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдгийг бахархан тэмдэглэв.