Нэмэгдсэн: 2019-07-26 08:55:00

Санхүүгийн зохицуулах хороо, Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж ажиллав. Өдөрлөгт орон нутагт үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны компаниуд болон арилжааны банкууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.

Мөн орон нутагт санхүүгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.  Арга хэмжээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, үнэт цаас, ББСБ, ХЗХ, Даатгалын байгууллагууд болон иргэд оролцлоо.

Тус аймагт Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй ажлын хэсэг  ажиллав.