Нэмэгдсэн: 2019-08-28 08:42:00

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XIII хуралдаан болж нийт 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар ”Лүн мянганы оргил” ХЗХ-нд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Энх нахиа” ХХК-д даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Сэрэлт дөл аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэлээ. Мөн “Ашид билгүүн” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэж,  Үнэт цаас, даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг зарим ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, нэр бүхий иргэдэд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний өөрчлөлтүүдийг бүртгэх зэрэг асуудлыг шийдэж, нэр бүхий ББСБ-уудад банк бус санхүүгийн факторингийн болон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгов.

Хуралдаанаар даатгал, үнэт цаасны чиглэлээр ажиллаж буй зарим компанийн, зарим мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  хүчингүй болголоо.