Нэмэгдсэн: 2019-09-07 08:47:00

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Завхан аймагт 2019 оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.

Иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд өдөр тутмын амьдралд тохиолдох санхүү, мөнгөний асуудлаа зөв шийдвэрлэх чадвар эзэмшихэд нь системтэй туслах багш нарыг бэлтгэж, чадваржуулах зорилгоор зохион байгуулсан тус сургалтад Насан туршийн боловсролын үндэсний төвийн 28 багш хамрагдаж, сургагч багш болов.

Сургагч багш нар санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох, хэрэглэгчдийн санхүүгийн шийдвэр гаргах чадавхыг дэмжих, санхүүгийн боловсрол эзэмшүүлэх чиглэлээр ажиллана.

Мөн Завхан аймгийн арилжааны банкны ажилчидтай уулзалт зохион байгуулж, даатгалын зуучлалын, тэр дундаа ипотекийн даатгалын зуучлалын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Дараагийн сургалт есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт болно.

 

 

 

 

 

 

 

 

    

 

   

 

 

 

 

 

 

Бусад мэдээ