Нэмэгдсэн: 2019-11-28 04:54:00

Үнэт цаас бүртгэх үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий 7 журам, хөрөнгө оруулалтын сантай холбоотой нэр бүхий 5 журам, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий 2 журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн найруулж, дагалдах бусад журмуудыг тус хуульд нийцүүлэх ажиллагааг хийсэнтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт Хорооны 211 тоот өрөөнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Жич: Хэлэлцүүлэгт оролцох тохиолдолд овог нэр, утасны дугаараа (байгууллагаа төлөөлөх бол байгууллагын нэрийг нэмж бичнэ) smd@frc.mn хаягт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.