Нэмэгдсэн: 2019-11-29 03:45:00

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хохирол үнэлэгчдийн холбоотой 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Сургалт зохион байгуулах гэрээ”-г дахин 1 жилээр сунгаж хамтран ажиллахаар боллоо.

Гэрээний хүрээнд Хороо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоотой  /нэр өөрчлөгдсөн/ хамтран 2019 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд даатгалын хохирол үнэлэгчийн эрх олгох сургалтыг явуулж, нийт оролцогчдоос шалгалтыг авлаа. Шалгалтын талаарх мэдээллийг www.frc.mn цахим хаяганд байршуулсан болно.