СЗХ-ны тухай
СЗХ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.
Цогц мөн чанар: Хүнлэг, үнэнч, шударга, итгэлтэй, өндөр ёс суртахуунтай байх нь;
Хариуцлагатай байх: Ажил үүргээ гүнээ ухамсарлаж, чин эрмэлзэлтэй, ажлын цагаа ажилдаа бүрэн зориулдаг, хичээнгүй нямбай, түргэн шуурхай, хувийн зохион байгуулалт сайн байх нь;
Мэргэжлийн байх: Өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, ёс зүйтэй, зөв шийдэл гаргах чадвартай байх нь;
Бие даасан байх: Хувийн ашиг сонирхлоос ангид, хөндлөнгийн нөлөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь;
Манлайлал, cанаачилгатай байх: Шинийг эрэлхийлэгч, сайжруулан хөгжүүлэгч, манлайлагч, бүтээлч тэмүүлэлтэй байх нь;
Багаар ажиллах: Нэг зорилгын төлөө мэдлэг мэдээллээ хуваалцах, хамт олноо сонсох, итгэл хүндэтгэлтэй хандах, дэмжин туслах, жигд оролцоотойгоор үр өгөөжтэй хамтран ажиллах чадвартай байх нь
Чөлөөт, шударга өрсөлдөөнт, хэрэглэгчдийн эрх хамгаалагдсан, хүртээмжтэй, олон тулгуурт тогтвортой санхүүгийн зах зээлийг цогцлоож эдийн засгийн өсөлт, хөгжлийг тэтгэнэ.
Санхүүгийн зохистой бодлого, үр ашигтай хяналт шалгалт, оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлж олон тулгуурт, хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан, итгэлийг нэмэгдүүлсэн тогтвортой санхүүгийн зах зээлийг хөгжүүлнэ.