ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын зуучлагчийн холбоотой хамтран 2022 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд Даатгалын зуучлалын эрх олгох сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн Нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавих шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн 4.5.7. Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх"-гэж заасан байдаг.

Тус сургалтад нийслэл, орон нутгаас нийт 35 оролцогч хамрагдаж, шалгалтад 26 оролцогч тэнцэж, гэрчилгээ авах болзол хангасан байна.