Хайлт хийх

Он цагийн товчоо

2014

  • Хадгаламж, зээлийн хоршоодын анхдугаар форум зохион байгуулагдлаа.
  • Японы Санхүүгийн Үйлчилгээний Агентлаг (FSA)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлсэн “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийн” хүрээнд “Хүртээмжтэй даатгал 2014 олон улсын форум” зохион байгуулж Энэтхэг, Бангладеш, Филиппин, Өмнөд Солонгос, Хятад, Хонконг, Япон, Тайвань, Шинэ Зеланд зэрэг орны даатгалын чиглэлээр мэргэшсэн олон улсад нэр хүндтэй экспертүүд болон даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын байгууллага, компаниудын 200 орчим төлөөллийг оролцууллаа
  • Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав
  • Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо болон Биржийн зохицуулах зөвлөлийн ажлын албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль батлагдав.
  • Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт нэгдэн орлоо. Хороо нь уг баримт бичигт нэгдэн орсноор IOSCO-ийн нийт 198 гишүүн орнуудын үнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллагуудаас мэдээлэл авах, солилцох, хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна уг байгууллагаас хяналт, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр тусламж дэмжлэг авах зэрэг өргөн боломж нээгдсэн.
  • Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын даатгагчдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар 3 талт санамж бичиг байгууллаа.
  • Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /JICA/ санхүүжилтээр Үнэт цаасны зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2017 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.
  • Банк бус санхүүгийн байгууллагууд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаанд оролцох боломж нээгдсэн.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ядуу, орлого багатай иргэдэд чиглэсэн “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
  • Азийн хөгжлийн банкны МОН-9152 төслийн санхүүжилтээр “Монгол Улсад хадгаламж, зээлийн хоршоо үүсэж хөгжсөн түүхийг өгүүлсэн баримтат кино” бүтээж олон нийтийн хүртээл болголоо.
  • Азийн хөгжлийн банкны МОН-9152 төсөлтэй хамтран “Саятан болгох дамжаа” олон ангит телевизийн уран сайхны кино захиалан бүтээлгэлээ. Уг киногоор дамжуулан иргэдийн амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай бодит амьдралд тулгуурласан асуудлыг уран сайхны аргаар илэрхийлэн олон нийтийн хүртээл болгосон нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой ажил болсон.

2013

  • Хөдөө аж ахуйн бирж дээр арилжааны зуучлагч/брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх анхны тусгай зөвшөөрөл олголоо. 
  • Хөдөө аж ахуйн бирж дээр анхны арилжааг ямааны ноолуурыг шууд арилжих гэрээний / СПОТ/ төрлөөр хийж эхэлсэн. 2013 оны дүнгээр ямааны ноолуур, хонины ноос, тосны ургамал /рапс/, тэмээний ноос гэсэн нэр төрлийн бараа, түүхий эдийн нийт 132 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 404.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, хэлцлийг баталгаажуулжээ.
  • Зээлийн батлан даалтын сан албан ёсны нээлтээ хийлээ. 
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн батлагдав.
  • “Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо” ГҮ ТББ байгуулагдлаа. 
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Үнэт цаасны төлбөр тооцооны системийн эрсдэлийн удирдлага, олон улсын санхүүгийн зах зээл дэх кастодианы үйл ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулсан. 
  • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр батлагдав.
  • Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хороотой мэдээлэл солилцох, харилцан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 

2012

  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдав. Тус хуулиар Хороо нь Зээлийн батлан даалтын сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгохоор хуульчлагдсан.
  • Монголын хөрөнгийн зах зээлд “Эм Ай Ти” шинэ систем нэвтэрснээр үнэт цаасны төлбөр тооцоо Т+3 системд шилжлээ.
  • Монголын даатгалын зуучлагчдын холбоо байгуулагдав.
  • Төлбөр тооцооны үйл ажиллагааг арилжааны 4 банкаар гүйцэтгэдэг болов.
  • АХБ-ны шугамаар Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Ядуу иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж эхлэв.
  • Даатгалын салбарт албан журмын даатгалын анхны хэлбэр болгож Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тогтолцоог шинээр нэвтрүүлсэн.