Даатгалын зохицуулалтын газар

Даатгалын зах зээлийг хөгжүүлэх стратеги бодлого, хууль тогтоомж, заавар журмыг боловсронгуй болгох, даатгалын зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааны дүрэм, журам, дагаж мөрдөх шалгуур үзүүлэлт, стандартыг тогтоох, давхар даатгалын зах зээлийг хөгжүүлэх, даатгалын салбарын мэдээллийн нэгдсэн санг бий болгох, хөрөнгийн зах зээлд оролцох хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, учирч болзошгүй эрсдэлээс зах зээлийн оролцогчдыг хамгаалах үндсэн үүрэг бүхий Даатгалын бодлогын хэлтэс, Даатгалын бүтээгдэхүүн, хөгжлийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Даатгалын бодлогын хэлтэс

  1. Олон улсад дагаж мөрдөгдөж байгаа стандарт, туршлагад нийцсэн өөрийн орны онцлогт тохирсон даатгалын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох,  дүрэм, журам, зааврын төслийг боловсруулж, батлуулах;
  2. Улсын Их Хурал, Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэх бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актын төсөл, төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг боловсруулах, санал дүгнэлт өгөх, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ авах;
  3. Албан журмын даатгалын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
  4. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд даатгалын салбарыг оролцуулах хууль эрх зүй, санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх үе шаттай хөтөлбөр боловсруулах, сурталчлан таниулах;
  5. Даатгалын салбарын гадаад харилцааг бүс нутгийн болон олон улсын түвшинд эрчимтэй хөгжүүлэх, дэвшилтэт технологи, ноу хау-г даатгалын зах зээлд нэвтрүүлэх;
  6. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх даатгалын салбарын хувь оролцоог өсгөх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  7. Мэргэжлийн оролцогч, даатгагч нарын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зохицуулалтын үйлчилгээний хөлс гэх мэт Хорооноос тогтоодог хэм хэмжээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан судалж, мэргэжлийн оролцогчдын чадавхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах;
  8. Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч болон мэргэжлийн холбоодын чадавхийг бэхжүүлэх талаар хөтөлбөр арга хэмжээг  боловсруулах, хэрэгжүүлэх;
  9. Дотоод болон гадаад давхар даатгалын зохицуулалтын бодлого, хөтөлбөр боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх;
  10. Даатгалын зах зээлийн чиглэлээр Тамгын газар болон бусад газруудтай хамтран сургалт, семинар зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах; 
  11. Санхүүгийн тайлангийн нэгтгэл хийж, дүгнэлт гаргах;
  12. Даатгалын зах зээл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар олон нийтэд сурталчлах, зах зээлийн оролцогч нарын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.

2. Даатгалын бүтээгдэхүүн, хөгжлийн хэлтэс

  1. Даатгалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх талаар судалгаа хийх, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  2. Даатгалын салбарын системийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
  3. Даатгалын зах зээлийн мэдээллийн сангийн үндсэн өгөгдөхүүнүүдийг тодорхойлох, салбарын хэмжээнд үүсгэсэн мэдээллийг нэгтгэх;
  4. Даатгалын зах зээлийн судалгаа хийх, ерөнхий багтаамжийг даатгалын төрөл тус бүрээр тодорхойлох;
  5. Даатгалын андеррайтингийн үйл ажиллагааг боловсронгуй болгох орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  6. Даатгалын актуарын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
  7. Актуарчийн сургалт зохион байгуулах, Хороогоор актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, цуцлах асуудлыг шийдвэрлүүлэх;
  8. Даатгагчийн шинээр нэвтрүүлж буй даатгалын хэлбэрийн нөхцөл шаардлагыг хянаж, Хороогоор шийдвэрлүүлэх;
  9. Даатгагчийн зах зээл дээр борлуулж буй даатгалын бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг хянах, бүртгэх;
  10. Даатгалын зах зээлийн шудрага өрсөлдөөн, мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах;
  11. Даатгалын хураамжийн хувь хэмжээний судалгаа, тооцооллыг хянах;
  12. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхтэй холбоотой тухайлсан асуудлаар дүгнэлт гаргах.

 

Харилцах хаяг:

Газрын дарга Г.Хонгор

Утас: 261674

Цахим шуудан: hongor@frc.mn

>