Байгууллагын түүх

1994 онд Үнэт цаасны тухай анхны хууль батлагдсанаар Үнэт цаасны хороо байгуулагдаж, Монгол Улсад хөрөнгийн зах зээл, түүнийг зохицуулж, хяналт тавих төрийн байгууллага болон түүнд оролцогч мэргэжлийн байгууллагууд байгуулагдаж, цаашдын хөгжлийнхөө суурийг тавьж байсан билээ.

2000 он гарснаар манай улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл бусад улс орнуудын зах зээлтэй улам бүр холбогдож, түүний хэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол ч ихээр нэмэгдэх болж, улмаар санхүүгийн зохицуулалтыг нэгдмэл удирдлагаар хангах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.

Тиймээс Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 11 дүгээр сард Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг, 2006 оны 45 дугаар тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг тус тус баталж, Хорооны бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны хамрах хүрээг хуульчлан тогтоосон байдаг. Ийнхүү Хороог үүсгэн байгуулахдаа тухайн үеийн Үнэт цаасны хороонд Монгол банкны банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаанд хяналт тавих газар, Улсын мэргэжлийн хяналтын газрын даатгалын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих газрыг тус тус багтаасан юм. Ингэснээр Монгол Улсад банкнаас бусад санхүүгийн салбарын нэгдсэн хяналт, зохицуулалтын анхны байгууллага байгуулагдсан түүхтэй.

Хороо байгуулагдсан цагаасаа дэлхийн улс орнуудын жишгээр ажлын албаны бүтцээ шинэчлэн сайжруулсаар ирсэн. Ажлын алба нь анх 2006 онд таван газар, 85 албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө есөн газар, дөрвөн хэлтэс, дөрвөн албатай ажиллаж байна.

2019

Санхүүгийн зохицуулагч байгууллагын  25-н  жилийн ой болов.

Эрдэнэс-Тавантолгойкомпанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг зөвшөөрөв.

Даатгалын багц дүрмийг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэв.

2019

Азийн хөгжлийн банктай хамтран мөнгө угаах болон трерроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэл, металлын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Санхүүгийн зохицуулагч  байгууллагын 25 жилийн ойд зориулсан эрдэм шинэжилгээний хурлыг зохион байгуулав.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх делоитт компанитай хамтран ажиллахаар тогтов.

2018

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-ээс хэрэгжүүлж буй хөтөлбөрт манай улсаас гадна Шри Ланка , Индонез, Вьетнам, Пакистан, Балба, Филиппин улсууд хамрагддаг. Монгол Улсад Азийн орнуудад хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэхэд зохицуулалтын байгууллагын оролцоохөтөлбөрийн төлөвлөгөө 2017 онд 100 хувийн хэрэгжилттэй байна гэж Шри Ланка Улсын Коломбо хотноо зохион байгуулагдсан Төр-хувийн хэвшлийн Олон Улсын зөвлөлдөх V уулзалтаас дүгнэв.

2018

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг батлав.  2018-2023 онд хэрэгжүүлэх тус стратегид зээлийн хүү буурах марко эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх ,мөнгөний бодлогын  хүүний шилжих нөлөөг сайжруулах гэсэн үндсэн хэсгүүдээр тодорхой зорилтуудыг төлөвлөсөн бөгөөд эдгээрийг амжиллтай хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн түвшин бодитойгоор буурах боломжтой юм.

2017

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд хууль тогтоомжийн хэрэгжилт , эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, байгууллагын дунд болон урт хугацаанд баримтлах бодлого, хийгдэх ажлын төлөвлөгөөтэй танилцав.

2016 оны үйл ажиллаганыхаа тайланг олон нийтэд нээлттэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэрэгдэх Иргэний тахим”-д танилцуулсан нь төрийн байгууллагуудаас анхдагч нь болов.

2017

Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээл Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журмыг батлав.

Мөнгө угаах , терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх 200.0 мянган ам,долларын техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB)е тай санамж бичиг байгуулав. Төслийг Бүгд Найрамдах Словөк Улсын Засгийн газар, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны хамтарсан сангаас санхүүжүүлхтэй бөгөөд дэлхийд нэр хүнд бүхий Эрнст энд Янг” (EY) компани хэрэгжүүлэхээр сонгогдов.

2016

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум зохион байгууллаа МУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдэлээс сэргийлэх, зохистой хяналт зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх, асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх, стратегиа тодорхойлох зорилго бүхий үндэсний хэмжээний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулав.

2016

  • Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол авах арга хэмжээний журам батлагдав “Үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг СЗХ-ны хуралдаанаар баталлаа. Ингэснээр үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох үед Хороо тухайн байгууллагын өмч хөрөнгө болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах ажиллагааг шүүхээс өмнө явуулах юм

2016

Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдол авах арга хэмжээний журам батлагдав “Үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг СЗХ-ны хуралдаанаар баталлаа. Ингэснээр үнэт цаасны брокер дилер андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох үед Хороо тухайн байгууллагын өмч хөрөнгө болон харилцагчдын эрх ашгийг хамгаалах ажиллагааг шүүхээс өмнө явуулах юм

2016

  • СХН /AFI/ -ийн Жижиг дунд үйлдвэрлэлийн ажлын хэсгийн хуралдааны Улаанбаатар хотноо зохион байгуулав Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ийн Жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн Ажлын хэсэг (SME Finance working group)-ийн зургаадугаар чуулга уулзалтыг Монгол улсад анх удаа зохион байгууллаа.

2015

Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэлийн баримт бичгийг цахим хэлбэрээр авах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эрх олгох, бүртгэхтэй холбоотой багц журмуудыг цэгцлэх ажлыг эхлүүлэн “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэн бөгөөд иргэд, хуулийн этгээдэд холбогдох зөвлөгөөг тухай бүр өгч, баримт бичгийн бүрдлийг түргэн шуурхай хянах нөхцлийг бүрдүүлэн ажиллалаа.

2015

Азийн хөгжлийн банк, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран “Сайн туршлага-хөгжлийн үндэс” сэдэвт өдөрлөгийг Архангай аймагт зохион байгуулав. -Ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2015 оны 2, 6 дугаар саруудад 2 удаа бүтцийн өөрчлөлт хийв.

2014

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.

Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой байгуулсан санамж бичгийг шинэчлэн байгуулав.

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт нэгдэн орлоо.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын даатгагчдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар 3 талт санамж бичиг байгууллаа.

2014

Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /JICA/ санхүүжилтээр Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төслийг 2017 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

Азийн хөгжлийн банкны МОН-9152 төсөлтэй хамтран “Саятан болгох дамжаа” олон ангит телевизийн уран сайхны кино захиалан бүтээлгэлээ. Уг киногоор дамжуулан иргэдийн амьдралд тохиолдож байгаа санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай бодит амьдралд тулгуурласан асуудлыг уран сайхны аргаар илэрхийлэн олон нийтийн хүртээл болгосон нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх ач холбогдолтой ажил болсон.

2013

Хөдөө аж ахуйн бирж дээр арилжааны зуучлагч/брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх анхны тусгай зөвшөөрөл олголоо.

Хонконгийн үнэт цаас, фьючерсийн хороотой мэдээлэл солилцох , хамтран ажжиллах санамж бичиг байгуулав.

2013

Төрийн өмчийн хороотой санамж бичиг байгуулав. Санамж бичгийн үндсэн зорилго нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хувьцаат компаниудын үйл ажиллагаанд компанийн сайн засгалалын зарчмуудыг нэвтрүүлэн менежментийг сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

Ипотекийн зээлийг үнэт цаасжуулах ажлыг эхлүүлж 100,000 төгрөгийг нэрлэсэн үнэтэй орон сууцны зээлээр баталгаажсан 3,281,465 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгэв.

2012

“Санхүүгийн зохицуулах хороооны үйл ажиллагааны стратеги (2012-2016)”-г батлав.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдав. Тус хуулиар Хороо нь Зээлийн батлан даалтын сангийн дүрмийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгохоор хуульчлагдсан.

2011

  • Люксембургийн Их Вант Улсын Засгийн Газрын санхүүжилтээр “Санхүүгийн салбарын чадавхыг бэхжүүлэх, сургалтын МОН-004” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар хэрэгжүүлж байсан “Эдийн засгийн Бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар” төсөл дуусгавар болж, “Бизнесийн хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн ба Хороо нь тус төсөлтэй санхүүгийн салбарт хамтран ажиллах түнш байгууллагаар сонгогдсон.

2010

  • Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
  • Польш улсын Санхүүгийн Хяналт шалгалтын байгууллагатай үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг харилцан солилцох, тус тусын хүлээсэн ажил үүргийн үр дүнг сайжруулахад туслалцаа үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

2010

  • Хөрөнгийн зах зээлийг 2010-2012 онуудад хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын түвшинд танилцуулан, Засгийн газрын 2010 оны 115 дугаар тогтоолоор батлууллаа. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагын хүрээг бүрэн хамарсан, цогц бөгөөд харилцан уялдаа бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгын үндэс суурийг тавьж чадсан.
  • Төвлөрсөн хадгаламж дахь үнэт цаасны бүртгэлийг ISO6166 олон улсын стандартын дагуу бүртгэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгуулга болох ANNA-д хамтрагч байгууллагаар элсэн орлоо.

2009

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль батлагдав.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкнаас бусад хуулийн этгээд, иргэдийн гүйцэтгэж буй төлбөр тооцооны хяналтын асуудал Хорооны зохицуулалтын үйлчилгээний хүрээнд хамаарагдахаар хуульчлагдсан.

“Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл” баталсан.

Казахстан Улсын Санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагын хяналт зохицуулалтын агентлагтай санхүүгийн хяналтын салбарт хамтран ажиллах, улмаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

2009

Ядуурлыг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг даатгалд хамруулах замаар нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор НҮБ-аас “Бичил даатгалын зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэллээ.

“Даатгалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан УИХ-аар батлуулж, уг хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд даатгалын байгууллагуудын дүрмийн сангийн доод хэмжээг 2010 онд хоёр дахин нэмэгдүүлэх тухай Хорооны шийдвэр гаргасан бөгөөд энэ нь уг зах зээлийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой шийдвэр байсан.

Дэлхийн банкны 2009 оны “Монгол Улс дахь компанийн засаглалын үнэлгээний тайлан”-гаар өгөгдсөн зөвлөмжийн дагуу “Даатгалын компанийн засаглалын кодекс”ыг баталсан.

2008

Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.

“Блүүмбэрг” агентлагтай үнэт цаасны зах зээлийн мэдээллийг дамжуулах гэрээ байгуулав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үнэт цаасны хороотой хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мэдээлэл солилцох, үнэт цаасны зохицуулалтын талаар хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

2008

  • Монголын хөрөнгийн бирж Ази номхон далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн холбоонд гишүүнээр элсэв.
  • “Хөрөнгийн зах зээлийг 2009-2012 онд хөгжүүлэх арга хэмжээний үндсэн чиглэл”-ийг батлав.

2007

“Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн жил” болгон зарлав.

“Хорооны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө” /2008-2010/-г баталлаа.

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Хөгжлийн байгууллагаас баталсан “Компанийн засаглалын зарчмууд”-д үндэслэн үндэсний “Компанийн засаглалын кодекс”-ийг батлав.

2006

Банкнаас бусад санхүүгийн үйлчилгээг зохицуулах чиг үүрэг бүхий Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдав.

2005

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Хоршооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчиллаа.