Мэдээ

Mongolia Investment Summit 2013” олон улсын хуралд “Эрдэнэс МГЛ” ХХК-ний төлөөлөл оролцлоо

 

Энэ оны 11-р сарын 18-21-ний өдрүүдэд Гонгонкд “Mongolia Investment Summit 2013” олон улсын хурал боллоо. Хурлаар Азийн хөрөнгө оруулалтыг хэрхэн Монгол руу чиглүүлэх вэ, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөв, ашигт малтмалын салбарын эдийн засгийн чадавхийг хэрхэн  сайжруулах вэ зэрэг чухал асуудлуудыг хөндсөн манай улсаас уул уурхайн салбарын 160 компанийн 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.

 

Энэхүү олон улсын чуулганд “Эрдэнэс МГЛ” ХХК-ийг төлөөлөл оролцоод ирсэн бөгөөд дараах чиглэлээр холбогдох хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн байна. Үүнд:

  • Францын “Schneider Electric” компанийн Азийг хариуцсан захирал Elena Markwalder-тай усны асуудлаар
  • Канадын “Capstone recruitment” компанийн уул уурхай хариуцсан захирал Ben Watt-тай хүний нөөцийн асуудлаар
  • “Sumitomo Mitsui banking corporation”-ны санхүүжилтийн газрын Jeong Yoon Wang-тай хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлаар