Хайлт хийх

Үйл ажиллагааны тайлан

Автозамын инженер шалгаруулж авна.

Үндсэн шаардлага:

  • Автозамын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Авто замын талаар тайлан мэдээ, Техник-Эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программ дээр ажилладаг
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх

Бусад шаардлага:

  • Авто замын салбарт 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Орон нутгийн автозамын ажилд ажиллаж байсан туршлагатай

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Төрийн албан хаагчийн анкет  (1 ширхэг 3x4 хэмжээтэй зураг)
  • 1 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
  • Диплом болон мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Гурван үеийн намтар

Нүүрс боловсруулалтын мэргэжилтэн шалгаруулж авна.

Үндсэн шаардлага:

  • Уул уурхайн нүүрс боловсруулалтын чиглэлээр их дээд сургуулийг төгссөн
  • Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программ дээр ажилладаг
  • Техникийн Хятадболон Англи хэлний мэдлэгтэй
  • Бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой байх

Бусад шаардлага:

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын дадлага туршлагатай
  • Хүрэн нүүрсний боловсруулалтын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет  (1 ширхэг 3x4 хэмжээтэй зураг)
  • 1 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
  • Диплом болон мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Гурван үеийн намтар

Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд зөвхөн урьдчилсан жагсаалтад багтсан хүмүүстэй холбоо барьж ярилцлага хийнэ. Материалыг 2014 оны 1 дүгээр сарын 17-ны 17.00 цагаас өмнө доорх хаягаар хүлээн авна.

 

“Эрдэнэс МГЛ” ХХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 6 дугаар байр, 1-р давхар

Утас: 976-70110635, Факс: 976-70110725