Азийн хөгжлийн банк JFPR MON төсөл

Төслийн нэр: "Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл

Гүйцэтгэгч агентлагСЗХ, МХСМТ, МХЗХХ

Хэрэгжих хугацаа2012.01-2015.05

Төслийн зорилго:

1) Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дыг чадавхижуулах, салбарыг бэхжүүлэх;

2) Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын ядуу болон эмзэг бүлгийн иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

1-р зорилтын хүрээнд хүрэх үр дүн:

(i) хууль эрх зүйн шинэ орчинд ХЗХ-дын зохицуулалт ба хяналтын хэрэгжилт сайжирна;

(ii)  мэргэшсэн ХЗХ-дыг зэрэглэх, тусгай зөвшөөрөл олгох, талбарын үнэлгээ хийх;

(iii) ХЗХ-дын хүчин чадлыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулахад сургалтын шинэ арга хэлбэрийг ашиглах;

Дээрх гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц дараах байдалтай байна. Үүнд:

(i) ХЗХ-ны шинэчлэгдсэн журмууд болон хяналт шалгалтын систем – 38%

(ii) Бүх сумдад үндэсний газар дээрх үзлэг шалгалт явуулах – 30%

(iii) ХЗХ-дод чадавхийн үнэлгээ болон үзлэг хийх, сургалтууд -80%

2-р зорилтын хүрээнд хүрэх үр дүн:

(i) насанд хүрэгчдэд санхүүгийн суурь боловсролыг үндэсний телевизийн хөтөлбөр, мессежээр хүргэх; 

(ii) үнэлгээг санамсаргүй түүвэрчилсэн байдлаар хийж бодит үр дүнг цаг хугацаанд нь үнэлэх;

Дээрх хоёр зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц дараах байдалтай байна. Үүнд:

(i) Санхүүгийн боловсролын суурь судалгаа болон санхүүгийн боловсролын мессежүүд -100%

(ii) Санхүүгийн боловсролын Wiki – 25%

(iii) TV олон ангит бүтээх – 100%

 

 

2013 оны нэгдүгээр хагас жилийн тайлан-Монгол хэлээр

2013 оны нэгдүгээр хагас жилийн тайлан-English

2013 оны гуравдугаар улирлын тайлан-English

2014 оны нэгдүгээр улирлын тайлан-Монгол хэлээр

2014 оны нэгдүгээр улирлын тайлан-English

2014 оны гуравдугаар улирлын тайлан-Монгол хэлээр

>