MON-004 ТӨСӨЛ

Төслийн нэр: Люксембургийн Их Вант Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Санхүүгийн зохицуулах хорооны чадавхийг бэхжүүлэх” төсөл /Lux-Dev Mon-004

 

Гүйцэтгэгч агентлаг: Люксембургийн хөгжлийн агентлаг

Хэрэгжих хугацаа: 2011.01-2015.12

Зорилго: Хувийн салбарын хөгжлийг дэмжсэн зохицуулалтын болон институцийн оновчтой орчин бүрдүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг үргэлжлүүлэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжихэд хувь нэмрээ оруулах

Зорилт:   

  • Зах зээлд итгэх итгэлийг сайжруулах,
  • Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах,
  • Санхүүгийн салбарын оролцогчдын эрх ашгийг хамгаалах,
  • Санхүүгийн гэмт хэргийг багасгах,
  • Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг тогтворжуулах

Хүрэх үр дүн:

  1. Санхүүгийн зах зээлийн хууль эрх зүйн орчинг сайжруулах,
  2. Иргэд болон санхүүгийн салбарын оролцогчдын санхүүгийн мэдлэгийг сайжруулах,
  3. Иргэн болон аж ахуйн нэгжийг шүүх үйл ажиллагаанд төлөөлөн оролцох, хуулийн зөвлөгөө өгөх,
  4. Хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, санхүүгийн салбарын оролцогчдыг хянан шалгах ажиллагааг сайжруулах,
  5. Хүний нөөцийн бодлогыг боловсруулах, Хорооны үйл ажиллагааны стратеги боловсруулах, 

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:

  • Монгол талаас: Санхүүгийн зохицуулах хороо
  • Люксембургийн талаас: Люксенбургийн Их Вант Улсын Гадаад харилцааны яам, Люксембургийн Санхүүгийн Технологи Дамжуулах Агентлаг

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ:

  • Санхүүгийн салбарын эрх зүйн орчинг сайжруулах ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ авч, Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг даган гарах дүрэм, журмуудыг боловсруулсан,
  • Иргэд болон санхүүгийн салбарын оролцогчдын санхүүгийн боловсролыг сайжруулах ажлын хүрээнд сургалт семинар  зохион байгуулж, гарын авлага, санхүүгийн чиглэлийн ном, дүрэм, журмын эмхэтгэлийг боловсруулсан,
  • Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны стратегийг боловсруулсан,
  • Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийн бодлогыг боловсруулсан гэх зэрэг болно.

2011 оны тайлан-Englsih

2012 оны тайлан-Englsih

2013 оны тайлан-Englsih

2014 оны нэгдүгээр улирлын тайлан-Englsih

2014 оны хоёрдугаар улирлын тайлан-English