Бичил санхүүгийн зохицуулалтын газар

Бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх стратеги бодлого, хууль тогтоомж, заавар, журмыг боловсронгуй болгох, бичил санхүүгийн зах зээлийн судалгаа шинжилгээ хийх, зах зээлийн оролцогчдын үйл ажиллагааны дүрэм, журам, дагаж мөрдөх шалгуур үзүүлэлт, стандартыг тогтоох, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн оролцогчдыг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах үндсэн үүрэг бүхий Бичил санхүүгийн бодлогын хэлтэс, Бичил санхүүгийн бүтээгдэхүүн, хөгжлийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Бичил санхүүгийн бодлогын хэлтэс

  1. Олон Улсад дагаж мөрдөгдөж байгаа стандарт, туршлагад нийцсэн өөрийн орны онцлогт тохирсон бичил санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, дүрэм, журам, зааврын төслийг боловсруулж, батлуулах;
  2. Улсын Их Хурал, Засгийн газраар хэлэлцэн шийдвэрлэх бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актын төсөл, төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг боловсруулах, санал дүгнэлт өгөх, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ авах;
  3. Хорооны зохицуулалттай этгээдийн мэдээллийн урсгалыг сайжруулах, программ хангамж, тогтворжилтын сан, хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг нэвтрүүлэх, дэд бүтцийг сайжруулах, зохицуулалтаар хангах;
  4. Бичил санхүүгийн зах зээл болон бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх;
  5. Бичил санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжлийг хангах, зах зээлд оролцогчдын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
  6. Бичил санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зохицуулалтын үйлчилгээний хөлс гэх мэт Хорооноос тогтоодог хэм хэмжээг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан судалж, чадавхийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллах;
  7. Бичил санхүүгийн зах зээлийн чиглэлээр Тамгын газар болон бусад газруудтай хамтран сургалт, семинар зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.  

2. Бичил санхүүгийн бүтээгдэхүүн, хөгжлийн хэлтэс

  1. Бичил санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар судалж, санал, дүгнэлт боловсруулж, дэмжлэг үзүүлэх;
  2. Бичил санхүүгийн зах зээлийн нэгдсэн судалгаа шинжилгээ, тайлангийн нэгтгэл хийж, дүгнэлт гаргах;
  3. Бичил санхүүгийн мэргэжлийн холбоод, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулах, биелэлт, үр дүнг тооцох;
  4. Бичил санхүүгийн зах зээлийн чиглэлээр Тамгын газар болон бусад газруудтай хамтран сургалт, семинар зохион байгуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах; 
  5. Бичил санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зээлийн хүү, эх үүсвэрийн өртөгийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар судалж, санал боловсруулах;
  6. Бичил санхүүгийн зах зээл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар олон нийтэд сурталчлах, зах зээлийн оролцогч нарын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;
  7. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхтэй холбоотой тухайлсан асуудлаар дүгнэлт гаргах.

 

Харилцах хаяг:

Газрын дарга Э.Мөнхбаяр

Утас 261611, цахим шуудан: munkhbayar@frc.mn

>