Дотоод аудитын хэлтэс

Хорооны дотоод үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, журам заавар, стратеги бодлогын дагуу хэвийн явагдаж байгаад хяналт тавьж, дотоод хяналтын систем болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллээр Хорооны дарга, гишүүд, Ажлын алба, холбогдох газар, хэлтэс, нэгжийг хангах, Хорооны үйл ажиллагааны эрсдэлийг удирдах, урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж гаргах чиглэлээр Хорооны удирдлагад ажлаа шууд тайлагнах Дотоод аудитын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 

  1. Хорооны үйл ажиллагааны стратеги бодлого, тогтоол, тушаал шийдвэр болон хуралдаанаар өгсөн үүрэг даалгавар, жилийн ажлын төлөвлөгөө, бусад хөтөлбөр, тэдгээрийн  хэрэгжилт, уялдаа холбоотой байдалд хяналт тавьж, биелэлтийг хангуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
  2. Ажлын албаны дотоод бүтцийн нэгжүүдийн гүйцэтгэх чиг үүрэг, зохицуулалтын  газруудын үйл ажиллагааны харилцан уялдаатай байдал, хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд мониторинг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах;
  3. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг хийх, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хангаж ажиллах, тайлагнах;
  4. Хорооны нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын байдал, батлагдсан төсвийн зарцуулалтад хяналт тавих, зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах талаар зөвлөмж боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  5. Хорооны үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, урьдчилан  сэргийлэх, зайлсхийх чиглэлээр баримтлах бодлого боловсруулах, энэ чиглэлээр Хорооны удирдлагыг мэдээллээр хангах;
  6. Үйл ажиллагааны эрсдэлийн зохистой удирдлагыг бий болгох зорилгоор хяналт, шалгалтын орчин үеийн зохистой арга хэрэгсэл, системийг судлах, өөрийн үйл ажиллагаандаа ашиглах, нэвтрүүлж хэрэгжилтийг хангах.

Харилцах хаяг:

Хэлтсийн дарга Н.Оюунчимэг

Утас:261857, цахим шуудан: oyunchimeg_n@frc.mn

 

>