Хорооны орон нутаг дахь төлөөлөгч

1. Хорооны тогтоол, шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах;

2.  Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зохицуулалтын байгууллагуудын нэгдсэн бүртгэл хөтөлж, шаардлагатай мэдээллүүдийг тогтоосон хугацаанд Хороонд ирүүлэх;

3. Хорооноос өгсөн чиглэлийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зохицуулалтын байгууллагуудад  хяналт шалгалт хийж, тайланг Хороонд ирүүлэх;

4. Хорооны эрхлэх асуудлын хүрэээнд иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өрөгдөл, гомдол, хүсэлтэд хариу өгөх, шаардлагатай тохиолдолд Хороонд уламжлах;

5. Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг тухай бүр биелүүлэх.