Хадгаламж зээлийн хоршоо

Олон улсын хадгаламж зээлийн хоршоодын зохицуулагчдын сүлжээ (ICURN)

 

Олон улсын хадгаламж зээлийн хоршоодын зохицуулагчдын сүлжээ (ОУХЗХЗС) буюу International Credit Union Regulators’ Network (ICURN) нь олон улсын хадгаламж зээлийн хоршоодын зохицуулагчдаас бүрдсэн бие даасан, ашгийн бус байгууллага юм. Дэлхийн 40 гаруй улс орны санхүүгийн зохицуулагч байгууллагууд тус сүлжээнд гишүүнчлэлтэй бөгөөд тэдгээр зохицуулагчдын албан хаагчдад зориулан сургалт, семинарыг зохион байгуулдаг.ус сүлжээ нь жижиг хэмжээний хадгаламж татдаг олон тооны хоршоодыг зохицуулах хүрээнд зохицуулагчдад тулгардаг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд тэдгээрт дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах боломжийг олгодог юм.Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 онд Канад улсын Ванкувер хотноо зохион байгуулагдсан  ОУХЗХЗС-ний ээлжит хуралд оролцож гишүүнээр элсэх гэрээнд гарын үсэг зурсан. Үүний хүрээнд хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн хяналт шалгалтын зарчмууд, цахим орчны аюулгүй байдал, хоршооны засаглалын сүүлийн үеийн чиг хандлага, арга хэлбэрийн талаар бусад улс орнуудын ижил төстэй байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцож хамтран ажиллаж байна.

>