Банк бус санхүүгийн байгууллага

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН) буюу The Alliance for Financial Inclusion (AFI) нь 2008 онд байгуулагдсан, дэлхийн 89 орны 100 гаруй төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч олон улсын байгууллага юм. Уг Нийгэмлэг нь санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулагчдад зориулсан мэдлэг, туршлага солилцох, чадавх сайжруулах платформыг нэвтрүүлэн гишүүн улсуудын санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, үр өгөөжтэй болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус нийгэмлэг нь санхүүгийн хүртээмжийн бодлого боловсруулах, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чиглэлийнхээ хүрээнд 7 ажлын хэсэг, 4 бүс нутгийн санаачилгын зөвлөл байгуулан ажиллаж байна.

 

Ажлын хэсэг:

  • Хэрэглэгчийг чадавхжуулах, зах зээлийг зохицуулах;
  • Дижитал санхүүгийн үйлчилгээ;
  • Санхүүгийн хүртээмжийн тоон өгөгдөл;
  • Санхүүгийн хүртээмжийн стратеги;
  • Олон улсын стандартыг зохистой хэрэгжүүлэх;
  • ЖДҮ-ийн санхүүжилт;
  • Хүртээмжтэй ногоон санхүү.

Бүс нутгийн санаачилгын зөвлөл:

  • Африк бүс нутгийн зөвлөл;
  • Латин Америк болон Карибын тэнгисийн арлуудын зөвлөл;
  • Араб бүс нутгийн зөвлөл;
  • Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөл;
  • Номхон далайн арлуудын зөвлөл.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тус нийгэмлэгт үндсэн гишүүнээр элссэн. 2017 оноос Хорооны дарга СХН-ийн Захирлуудын зөвлөлийн гишүүнээр, хорооны албан хаагчид долоон ажлын хэсэг болон Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн зөвлөлд тогтмол ажиллаж, санхүүгийн хүртээмжийг хөгжүүлэх,  бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад идэвхтэй оролцож байна.

2011 онд “Цахим мөнгөний зохицуулалт”, 2015 онд “ХАА-н гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн хөгжил”, 2017 онд “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг үнэлэх түүвэр судалгаа” төслийг амжилттай хэрэгжүүллээ. 2020 онд “Зохицуулалттай этгээдүүдийн ногоон санхүү эрхлэх чадавх” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

>