Хөрөнгийн зах зээл

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага  (IOSCO)

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (ҮЦХОУБ) буюу International Organization of Securities Commissions (IOSCO) нь 1983 онд байгуулагдсан, дэлхийн 115 гаруй орны үнэт цаасны зах зээлийг зохицуулагч байгууллагуудыг нэгтгэсэн үнэт цаасны зах зээлийн бодлого тодорхойлогч олон улсын байгууллага юм. Энэхүү байгууллага нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, системийн эрсдэлийг бууруулах, зохицуулалтын стандартыг боловсруулан хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох зорилготой ажилладаг. 1998 онд ҮЦХОУБ нь “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын үндсэн зарчим”-ыг баталснаар олон улсын хөрөнгийн зах зээл нэгдмэл нэг зохицуулалтын стандарттай болсон.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын “Олон талт харилцан ойлголцлын санамж бичиг”-т нэгдэн орсноор хяналт, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр бусад орны санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас туршлага судлах, хил дамнасан хяналт, шалгалтыг хамтран хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, дэмжлэг авах боломжууд бүрдсэн.

Хороо нь тус байгууллагын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын 38 зарчмыг хорооны үйл ажиллагаанд нийцүүлэх судалгаа хийх, Өргөтгөсөн олон талт хамтын ажиллагааны санамж бичиг”-т нэгдэх хүсэлтээ боловсруулан ажиллаж байна.