Даатгал

Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо /IAIS/

Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо /ОУДЗХ/ буюу International Association of Insurance Supervisors /IAIS/ нь 1994 онд байгуулагдсан, дэлхийн 200 гаруй орны даатгалын зохицуулагч байгууллагуудын сайн дурын гишүүнчлэлээс бүрдсэн бодлого тодорхойлогч олон улсын байгууллага юм. Энэхүү байгууллага нь даатгалын салбарын хяналт, шалгалтын зарчим, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх аргачлалыг тогтоож, даатгалын тогтвортой зах зээлийг хөгжүүлэх, дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж ажилладаг.

Хороо ОУДЗХ-нд 2002 онд гишүүн байгууллагаар элссэн бөгөөд Холбооны нэгдсэн бодлого зохицуулалт, зөвлөмжийг удирдлага болгон авахын зэрэгцээ гишүүн орнуудыг хамарсан судалгаа, дүн шинжилгээнд цаг тухайд хамрагдаж жил бүр зохион байгуулагддаг ээлжит хуралдаанд оролцоогоо ханган хамтран ажиллаж байна. Түүнчлэн ДХЗОУХ-ны “Олон талт харилцан ойлголцлын санамж бичиг” /IAIS Multilateral Memorandum of Understanding/-т нэгдэх хүсэлтээ хүргүүлээд байна.

>