ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АУДИТОРУУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

Санхүүгийн Зохицуулах Хороо Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2020 оны 06 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд “Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан цахим сургалт”-ыг зохион байгууллаа. 

 Хорооны 2013 оны 452 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-д “Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэх аудиторууд нь үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад 3 жил тутамд хамрагдаж, зохих шалгалтыг өгч гэрчилгээ авсан байна” гэж заасан байдаг.

Дээрх журмын дагуу зохион байгуулсан тус сургалтад 31 аудитор суралцаж, шалгалтад Нийслэлээс 29 аудитор хамрагдаж, 16 аудитор тэнцсэн байна.  Доорх хүснэгтээр шалгалтын дүнг харуулав.