“УРТ ХУГАЦААТ АМЬДРАЛЫН ДААТГАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Санхүүгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж байгаа билээ.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо нь “Нэйшл лайф” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Урт хугацаат амьдралын даатгал” сэдвээр Гаалийн ерөнхий газрын зарим удирдах ажилтнуудад зориулж сургалт хийлээ. Сургалтаар амьдралын даатгал нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл тохиолдвол түүнээс үүсэх санхүүгийн хүндрэлийг даван туулахад хэрхэн ач холбогдолтой талаар танилцуулж, хэлэлцлээ.