БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11-т Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна” гэж заасан байдаг бөгөөд уг сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран 2020 оны 9 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад  26 ББСБ-ын удирдлагууд хамрагдаж хууль эрх зүйн орчин, хяналт зохицуулалт, нягтлан бодох бүртгэл, тайлагнал , олон улсын туршлага, зээлийн мэдээллийн сан, мөнгөх угаахтай тэмцэх зэрэг сэдвээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын дотоод аудиторуудын институт, Цагдаагийн ерөнхий газрын болон нэр бүхий банк бус санхүүгийн байгууллагуудын ажилтан, сургагч багш нар оролцож, мэдлэг, мэдээлэл, туршлагасаа хуваалцлаа.