БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Хадгаламж зээлийн хоршоодын удирдлагыг чадавхижуулах, мөн үйл ажиллагааг нь өргөжүүлэх, тогтворжуулах мөн баруун бүсийн сургалт, үнэлгээ, мониторингийн ажлыг Баян-Өлгий, Завхан аймагт зохион явууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо, “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, Монголын хадгаламж зээлийн хоршооны үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан энэхүү сургалтад 25 хадгаламж зээлийн хоршооны нийт 90 сонгуультан, гүйцэтгэх удирдлага хамрагдсан юм. Сургалтаар хоршоодын удирдлага, засаглал, санхүүгийн үйл ажиллагаанд зөвлөх багш нар үнэлгээ хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөлтийг хэрхэн төлөвлөх, хэрхэн хамтран ажиллах талаар зааварчилгаа өгөхийн зэрэгцээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон түүний хэрэгжилтийг хэрхэн хангах талаар мэдлэг мэдээлэл өглөө.

Түүнчлэн “ХЗХ-ны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын  дагуу зээлийн багцын ангиллыг хэрхэн зөв хийх, холбогдох зээлийн эрсдэлийн санг байгуулах, хуримтлагдсан зээлийн хүүгийн авлагыг буцаах, балансын гадуур бүртгэх, чанаргүй зээл төлөгдсөн тохиолдолд холбогдох гүйлгээг хэрхэн хийх талаар сургалт хийсэн юм.