"Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам"-ын хэлэлцүүлэг

УИХ-аас 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр шинэчлэн баталсан “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсэгт “...эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина” гэж заасны дагуу Хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ыгҮнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.10-т заасны дагуу Хорооны 2022 оны 145 дугаар тогтоолоор “Компанийн засаглалын кодекс”-ыг шинэчлэн баталж, тус тогтоолын 2 дахь заалтаар “Нээлттэй хувьцаат компани болон итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ”-ууд дагаж мөрдөхөөр үүрэг болгосон.

ББСБ-ууд хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл удаа дараа зөрчил, дутагдлыг давтан гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээг нарийвчлан тодорхойлох хэрэгцээ шаардлага үүсэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 370 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан журмын төслийг боловсруулсныг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 10:00 цагаас Google meet-ээр онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

ББСБ-УУД ЭНД ДАРЖ НЭВТЭРНЭ ҮҮ.