ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

СЗХ-ны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам-ыг баталсан. Энэхүү журмын 2.1.6.-д   “брокер, агент нь Хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан сургалтанд хамрагдаж, шалгалтад тэнцэж,гэрчилгээ авсан байх ”: гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын холбоодуудтай хамтран 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан сургалтын шалгалтанд 98 оролцогч хамрагдсанаас 68 оролцогч шалгалтад тэнцсэн байна.