ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СЗХ-ны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт,бүртгэлийн журам-ыг баталсан. Энэхүү журмын 2.1.6-д "брокер, агент нь Хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцэж гэрчилгээ авсан байх"-гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоотой хамтран 2021 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүд, 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд сургалтыг тус тус зохион байгуулсан.  Шалгалтад хамрагдсан нийт оролцогчдоос 160  оролцогч тэнцэж, гэрчилгээ авах болзлыг хангалаа.