ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АУДИТОРУУДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО.

Санхүүгийн Зохицуулах Хороо Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2022 оны 2 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд "Үнэт цаасны зах зээлд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх аудиторуудад зориулсан сургалт"-ыг  цахимаар зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11.2-т "Хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх захирал, энэ журмаар тогтоосон мэргэжилтнүүд нь үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна"-гэж заасан байдаг.

Дээрх журмын дагуу зохион байгуулсан тус сургалтад 18 компанийн  34 аудитор суралцаж, шалгалтад 28 аудитор тэнцсэн байна.