ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хуульчдын холбоотой хамтран  2022 оны 3 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд " Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох" сургалтыг танхимаар зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны  225 дугаар тогтоолоор батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11.2 -т " Хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх захирал, энэ журмаар тогтоосон мэргэжилтнүүд нь үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна"-гэж заасан байдаг.

Дээрх журмын дагуу зохион байгуулсан тус сургалтад 49 хуульч суралцаж, шалгалтад 46 хуульч тэнцсэн байна.