ДААТГАЛЫН ЗУУЧЛАГЧИЙН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын даатгалын зуучлагчийн холбоотой хамтран 2022 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд  Даатгалын зуучлалын эрх олгох сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн Нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-ийн "4.5.7. Хороо холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулсан даатгалын зуучлагчийн сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн 1-ээс доошгүй ажилтантай байх"-гэж заасан байдаг.

 Тус сургалтад нийслэл , орон нутгаас нийт 87 оролцогч хамрагдаж, шалгалтад 67 оролцогч тэнцсэн байна.