ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧДОД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хуульчдын холбоотой хамтран 2022 оны 4 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд " Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ үзүүлэх хуульчдад эрх олгох" сургалтыг танхимаар зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор батлагдсан " Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11.2-т " Хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх захирал, энэ журмаар тогтоосон мэргэжилтнүүд нь үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна."-гэж заасан байдаг.

Дээрх журмын дагуу зохион байгуулсан тус сургалтад 51 хуульч суралцаж, шалгалтад 42 хуульч тэнцсэн байна.