ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам"-ыг баталсан.Энэхүү журмын 2.1.6-д "брокер, агент нь Хорооноос баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцэж, гэрчилгээ авсан байх"-гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоотой хамтран 2022 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд сургалтыг зохион байгуулсан.Шалгалтад 51 оролцогч тэнцэж гэрчилгээ авах болзлыг хангалаа.