БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам"-ын 2.11-т "Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна" гэж заасан байдаг бөгөөд уг сургалтыг Санхүүгийн зохицуулах хороо Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран 2022 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус сургалтад нийт 24 ББСБ-ын удирдлагууд хамрагдлаа.