ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАД АУДИТ ХИЙХ АУДИТОРУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО

Санхүүгийн Зохицуулах Хороо Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй хамтран 2022 оны 4 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд "Даатгалын байгууллагад аудит хийх аудиторуудад зориулсан сургалт"-ыг зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-д даатгалын байгууллагад аудит хийх аудитор нь "Даатгалын байгууллагад аудит хийх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байх" гэж заасан байдаг.

Дээрх журмын дагуу зохион байгуулсан сургалтад 36 аудитор хамрагдаж, шалгалтад 23 аудитор тэнцсэн байна.