ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ "ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА" СУРГАЛТ ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа, гүйцэтгэх захиралуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа" сэдэвт сургалтыг танхимаар 2022 оны 5 дугаар сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус мэргэшүүлэх сургалтад нийслэл болон 8 аймгаас нийт 11 хадгаламж зээлийн хоршоодын 15 гүйцэтгэх захирлууд хамрагдсан байна.