ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ "ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗӨВЛӨЛ, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ ХАМТАРСАН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Санхүүгийн зохицуулах хороо Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа тэргүүлэгчдийн зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтыг цахимаар 2022 оны 6 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулсан.Тус мэргэшүүлэх сургалтад нийт 16 хадгаламж зээлийн хоршооны, тэргүүлэгчдийн зөвлөлийн 28, хяналтын зөвлөлийн 13 гишүүд тус тус  хамрагдаж, гэрчилгээ авах болзол хангасан байна.