Иргэн та хувьцаатай, ноогдол ашгийн хуримтлалтай гэдгээ мэдэх үү

Нийгмийн баялгийг дахин хувиарлах нэгэн арга нь Үнэт цаасны зах зээл, түүний арилжаа байдаг бөгөөд энэхүү боломж, бололцоог ашиглагч нь хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэлтэй, мэдлэгтэй “хөрөнгө оруулагч” иргэн та байх учиртай.

 Манай улсын хувьд анх өмч хувьчлалаар төрийн өмчит компаниуудыг Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /ХОЭБ/-ээр хувьчилсан ба тухайн үед компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 100 төгрөгөөр үнэлсэн байдаг ч энэхүү үнэлгээ ихэнх компаниудын хувьд хэд дахин өссөн жишээг Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээнээс харж болно.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын 780 орчим мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хувьцааны данстай байдгаас ердөө 10 мянга хүрэхгүй нь үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож хувьцааны үр ашиг, өгөөжийг хүртдэг бол үлдсэн хэсэг нь хувьцааны арилжаанд төдийлөн оролцдоггүй ба ХОЭБ-ээр хувьцаа авсан иргэдийн дийлэнх нь өөрсдийн хувьцаатай эсэхээ ч мэддэггүй, үнэт цаасны хадгаламжийн байгууллага  /“ҮЦТТТХТ” ХХК/ дахь дансанд байгаа мөнгөө ч авдаггүйгээр барахгүй тухайн компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хуралд суудаггүй хувьцаа эзэмшигчид байдаг.

 “ҮЦТТТХТ” ХХК-д хадгадагдаж буй хувьцаа эзэмшигчдийн нийт ногдол ашиг, ногдол хувийн хэмжээ 2.2 тэрбум орчим төгрөг байна. Үүнд магадгүй таны ХОЭБ-ээр худалдаж авсан хувьцааны ногдол ашиг, ногдол хувийн мөнгөн хөрөнгө байх боломжтой юм. Өөрөөр хэлбэл дээрх ногдол ашиг, ногдол хувийн мөнгийг дансаа нээлгээгүй эсхүл хувьцаатай эсэхээ мэддэггүй хувьцаа эзэмшигч нар аваагүй байх тул өөрсдийн дансаа харилцагч брокер, дилерийн компаниараа дамжуулан нэн даруй шалгахыг та бүхэнд зөвлөж байна.

Хувьцаа эзэмшигч нь хууль тогтоомжоор олгогдсон, санал өгөх, саналын эрх эдэлж компанийн удирдлага, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, ногдол ашиг авах гэх мэт эрхүүдтэй байдаг боловч хувьцаатай эсэхээ мэддэггүй, дансаа нээлгээгүй хувьцаа эзэмшигч нар нь эдгээр эрхээ хэрэгжүүлж чаддаггүй тул өөрийн дансаа шалгаж хувьцаагаа захиран зарцуулах эрхээ эдлэх нь нэн чухал юм.

Иргэн та үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, дансгүй бол нээлгэж өөрийн хөрөнгө болох хувьцаагаа үнэт цаасны арилжаанд оруулж ханшийн зөрүүнээс ашиг олох, магадгүй олон жилийн хугацаанд хуримтлагдаад байгаа ногдол ашгийн мөнгөө авах боломжтой тул өөрсдийн хувьцааны дансаа шалгана уу. 

Хэрэв ХОЭБ-ээр хувьцаа авсан боловч үнэт цаасны хадгаламжийн байгууллагад данс нээлгээгүй байгаа бол өөрийн анх бүртгүүлсэн брокер дилерийн компанид очиж дансаа нээлгэж хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийн талаарх мэдээлэл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох, өөрийн эзэмшлийн хувьцаагаа хэрхэн захиран зарцуулах зөвлөгөөг авах бүрэн боломжтой юм. Брокер дилерийн компанийн мэдээллийг www.mse.mn/members линкээс авна уу.

“Амжилтанд хөтөлсөн ХЗХ” сэдэвт телевизийн нэвтрүүлэг бүтээлээ

Ядуурлыг бууруулах Японы сангаас Азийн хөгжлийн банкнаар дамжуулан санхүүжүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны хэрэгжүүлж байгаа “Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” JFPR9152-MOH төслөөс Хадгаламж зээлийн хоршоодын(ХЗХ) хөгжлийн өнөөгийн байдал, 2005-2006 онд болсон ХЗХ-ны хямралын шалтгаан хийгээд 2006 онд СЗХ байгуулагдсанаас хойш бий болсон ХЗХ-ны салбарын  зохицуулалт, ХЗХ-ны мөн чанар, салбарын ач холбогдлын талаар үнэн бодит мэдээллийг хүргэх, ХЗХ-нд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Амжилтанд хөтөлсөн ХЗХ” сэдэвт телевизийн нэвтрүүлгийг бүтээж 2014 оны 12 сарын 07-нд МҮОНТ-ээр цацлаа. Нэвтрүүлгийг Видео хэсгээс үзнэ үү. 

Үнэт цаасны зах зээл болон Хөдөө аж ахуйн биржийн талаар гарын авлага хэвлэгдэн гарлаа

Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгө оруулагч, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Үнэт цаасны зах зээл болон Хөдөө аж ахуйн биржийн талаар мэдээлэл агуулсан гарын авлагыг хэвлэн гаргалаа. Энэхүү гарын авлагаар иргэн танд үнэт цаасны зах зээл гэж юу болох, оролцогчид нь хэн болох, хэрхэн зохицуулагддаг талаар болон  хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл хэнд хандах талаар мэдээлэл өгөхийг зорьсон болно. 

Мөн Иргэн та Хөдөө аж ахуйн бирж болон бусад оролцогч байгууллагуудын талаарх анхан шатны ойлголтыг энэхүү гарын авлагаас олж мэдэх боломжтой.

Гарын авлагуудын жагсаалт:

1. ИРГЭН ТА-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

2. ИРГЭН ТА-ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

3. IPO-Танай компанийн санхүүгийн шийдэл

4. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох

 

ИРГЭН ТА-ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

Чиний хэрэглэж буй BROWSER дээр нээгдэхгүй байна. татаж авах бол энд дарна уу.

ИРГЭН ТА-ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

Чиний хэрэглэж буй BROWSER дээр нээгдэхгүй байна. татаж авах бол энд дарна уу.

IPO-Танай компанийн санхүүгийн шийдэл

Чиний хэрэглэж буй BROWSER дээр нээгдэхгүй байна. татаж авах бол энд дарна уу.

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох

Чиний хэрэглэж буй BROWSER дээр нээгдэхгүй байна. татаж авах бол энд дарна уу.

Даатгалын андеррайтингийн гарын авлага гаргалаа

Монгол Улсын даатгалын салбарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо нь Дэлхийн банкны малын индексжүүлсэн даатгалын төсөл, Энэтхэг улсын Үндэсний даатгалын академитай хамтран “Даатгалын андеррайтингийн гарын авлага бэлтгэх сургалт”-ыг 2014 оны 10 дугаар сарын 20-ноос 31-ний өдрүүдэд зохион байгуулсан.

Тус сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын ажилтнууд, даатгалын компаниудын актуарч, андеррайтерууд хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд оролцогчид сургагч багш нартай хамтран “үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, гэнэтийн осол-ындаатгалын бүтээгдэхүүнүүдийнандеррайтингийн гарын авлагыг бэлтгэж гаргаад байна.

Даатгалын андеррайтинг нь даатгалын эрсдэлийг тооцож, үнэлснээр түүнд тохирох хураамж болон даатгалд хамруулах нөхцлийг тогтоох үйл ажиллагаа юм.            

Ийнхүү даатгалын андеррайтингийн гарын авлагатай болсноор даатгалын компаниудын боловсон хүчний чадавхыг сайжруулж, тэдгээр нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, даатгалын эрсдэлийг зөв тооцох, эрсдэлийн үнэлгээг оновчтой хийх, даатгалын хураамжийг бодитой тооцож сурах давуу талтай юм.

Дээрх сургалтаас бэлтгэн гаргасан 3 төрлийн даатгалын бүтээгдэхүүний гарын авлагын жагсаалт:

1.      Тээврийн  хэрэгслийн даатгалын гарын авлага

2.      Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гарын авлага

3.      Гэнэтийн ослын даатгалын андеррайтингийн гарын авлага

 

 

Тээврийн хэрэгслийн даатгалын гарын авлага

Чиний хэрэглэж буй BROWSER дээр нээгдэхгүй байна. татаж авах бол энд дарна уу.

Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гарын авлага

Чиний хэрэглэж буй BROWSER дээр нээгдэхгүй байна. татаж авах бол энд дарна уу.

Хадгалуулах уу, Хөрөнгө оруулах уу?

Хадгалуулах уу, Хөрөнгө оруулах уу?

Бөндөөлэй хүү мөнгөний гахайндаа өөрийн мөнгийг хадгалдаг. Мөнгөний гахайгаа дүүрхээр бүх мөнгөө банкин дахь өөрийн хадагаламжиндаа хийдэг гэнэ. Бөндөөлэй банкнаас буцаж ирээд банкин дахь хадгаламжиндаа сэтгэл дундуур байв. Бөндөөлэй нийт 10 гахай дүүрэн мөнгө хадгалуулсан ч одоог хүртэл сонирхож байгаа зүйлээ худалдан авахад хүрэлцэхгүй байлаа. Бөндөөлэй сэтгэл дундуур байгаагаа ээждээ хэлж гэнэ.

Бөндөөлэй: Та намайг гахайн дотроо мөнгөө хадгалахын оронд банкинд хадгалуулвал илүү дээр гэж байсан.

Ээж: Тиймээ, банк чамд хадгалуулсаны чинь төлөө хүү өгнө шүү дээ. Яагаад сэтгэл дундуур байгаа юм бэ? Хүсэж байгаагаасаа багыг хадгалуулсан юмуу?

Бөндөөлэй: Банкинд мөнгөө хадгалуулахаар хадгаламж маш хурдан нэмэгдэнэ гэж бодож байсан. Гэвч банкны хадгаламжийн хүү нь миний худалдаж авах зүйлд маань хангалттай их биш байна.

Ээж: Банкны хүү маш бага учир чи хүссэн зүйлээ авахад их цаг хугацаа зарцуулах болно.

Бөндөөлэй: Тиймээ. Та намайг өөрийхөө дугуйг худалдан авахад тусална биздээ?

Ээж: Үгүй ээ. Дугуй худалдаж авахыг хүсэж байгаа нь чи өөрөө. Тэгэхээр худалдан авахад хангалттай болох хүртэл нь хүлээх хэрэгтэй.

Бөндөөлэй: Гэхдээ ээжээ, би дунд ангид орохоосоо өмнө дугуй авмаар байна

Ээж: Тэгвэл чи хадгалуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж болно шүү дээ.

Бөндөөлэй: Хөрөнгө оруулах аа?

Ээж: Тиймээ, хөрөнгө оруулах нь хадгаламжинд хадгалахаас хурдан өсгөх арга шүү. Чи мөнгөө алдаж болох ч, ухаантай шийдвэр гаргаж хөрөнгө оруулалтаа удирдаж чадвал мөнгөө хадгаламжинд хадгалуулсанаас илүү ихийг олох боломжтой.

Бөндөөлэй: Үнэхээр үү?

Ээжийх нь хэлсэн санаа түүнд гайхамшигийн хаалгыг нээж өгсөн мэт санагдав.

 

Хэрэв та хөрөнгөө өсгөхийг хүсэж байгаа бол Хадгаламж болон Хөрөнгө оруулалтын алийг нь ч сонгож болно. Аль алинд нь давуу болон сул тал байгаа тул та шийдвэр гаргахаасаа өмнө сайн тунгаан бодох шаардлагатай.

Мөнгөө хадгалуулснаар танд банк хүү төлнө. Хэдийгээр мөнгө чинь сайн өсөхгүй ч, хөрөнгөө өсгөх хамгийн найдвартай, аюулгүй нь банкны хадгаламж юм. Хэрвээ та их хэмжээний мөнгө хадгалуулсан тохиолдолд таны мөнгө үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт болж үндэсний эдийн засагт туслах болно.

Хүмүүс мөнгөө зөвхөн хадгаламжинд байршуулж зарцуулахгүй бол эдийн засаг хомсдолд орно. Ямар ч бизнест үйлдвэрлэл, худалдаа чухал. Хэрэв хүмүүс мөнгөө зарцуулахгүй бол цаашид юу ч худалдаж авч чадахгүй болно. Бизнесүүд ямар ч зүйл худалдаж чадахгүй болно. Бизнесийн байгууллагууд хомсдолд орж, ажилчид цалингаа авч чадахгүйд хүрнэ. Энэ нь хүмүүс ямар ч мөнгөгүй болж зарцуулалт ч тэр хэмжээгээр унах болно. Бизнесийн байгууллагууд ч дампуурах шалтгаан болно. Тиймээс энэ буруу тогтолцоо үргэлжилвэл эдийн засаг уналтад орно.

Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх нь өгөөж ихтэй байна. Банкны хадгаламж нь тодорхой нэг хэмжээнд байх ч хөрөнгө оруулалтын өгөөж нь ямар ч хязгааргүй байдаг байна. Банкны хүү 3%-4% байдаг бодоход, хөрөнгө оруулалт хийхэд 10%, 50% бүр 100% ч хүрэх тохиолдол байна. Мөн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээс хувьцаа авч хөрөнгө оруулалт хийвэл хэдийд ч бэлэн мөнгө болгох боломжтой болно. Өрсөлдөхүйц боловч хөрөнгө дутагдаж байгаа компанид хөрөнгө оруулалт хийвэл та тухайн компанийг хөгжүүлэхэд тусалж улмаар улсыхаа эдийн засагт туслахад дэмжлэг үзүүлж байна гэсэн үг. Хэдийгээр өгөөж ихтэй боловч бүх мөнгөө алдах эрсдэлтэй байдаг.

Төрөл

Хадгаламж

Хөрөнгө оруулалт

Давуу тал

  • Хүүтэй
  • Аюулгүй
  • Өндөр өгөөж
  • Улсын эдийн засгийн өсөлтөд туслах

Сул тал

  • Өндөр өгөөж байхгүй
  • Хөрөнгө оруулсан мөнгөө алдах эрсдэлтэй

 

Хувьцааны хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Хувьцааны хөрөнгө оруулалтаас та ямар өгөөж авахыг хүсэж байна вэ? Нэгдүгээрт, та жилийн эцэст ноогдол ашиг авна. Хоёрдугаарт, та хямд худалдан авсан хувьцаагаа үнэтэй болох үед нь зарж ашиг олох боломжтой. Энэ ашгийг хөрөнгө нэмэгдүүлэх гэж нэрлэдэг. Жишээ нь: та “ААА” ХК-ны 10 ширхэг хувьцааг тус бүр нь 5,000 төгрөгөөр авсан гэж үзэе. Нэг жилийн дараа хувьцааны үнэ 10,000 болжээ. Хэрэв та хувьцаагаа зарвал нэг хувьцаанаас 5,000 төгрөгний ашиг олж нийт 50,000 төгрөгийн хөрөнгийг нэмэгдүүлсэн байна.

Ноогдол ашиг

Ноогдол ашиг нь компаниас хувьцаа эзэмшигчдэд төлж буй төлбөр юм. Жилдээ нэг эсвэл хоёр удаа хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө оруулалтын хэмжээгээр компаны ашгийг хувааж өгдөг.

Хэрэв та сүү уух дуртай бол сүүний үйлдвэрийн хувьцааг худалдан аваарай. Мөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоорой. Хэдийгээр та нэг ширхэг хувьцаатай байсан ч хуралд оролцож болно. Банк танд хадгаламжинд чинь хүү төлдөг шиг компани таны худалдан авсан хувьцаанд ноогдол ашиг өгнө. Хэрэв компани ямар ч ашиггүй ажиллавал танд ноогдол ашиг хуваарилагдахгүй.

 

Хувьцааг хаанаас худалдан авч, худалдаж болох вэ?

Хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалагддагыг та мэдэх үү? Тэгээд та хөрөнгийн бирж орох шаардлагатай гэж бодож байна уу? ҮГҮЙ шүү.

Таныг ямар нэгэн “ААА үнэт цаас”, “ААА брокерын байгууллага”-ыг харсан гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр газрууд нь хувьцааг худалдан авах, худалдах байгууллагууд юм. Та хамгийн ойрхон үнэт цаасны эсвэл брокерын компани дээр очоод данс нээлгэх хэрэгэтэй. Энэ нь банкинд данс нээхтэй ижил байдаг. Тэгээд дансандаа мөнгөө байршуулах хэрэгтэй. Одоо та хувьцаа худалдан авах, худалдахад бэлэн боллоо гэсэн үг. Та хувьцааны данс нээлгэснээр компьютер, ухаалаг гар утас ашиглан хувьцааны арилжаанд оролцож боломжтой болно.

Хүмүүс хувьцаа худалдан авах, худалдахдаа брокерийн компаниараа дамжуулан захиалга өгөөрэй. Брокерын компани чинь таны захиалгын дагуу хөрөнгийн бирж дээр оруулах болно. Хөрөнгийн бирж таны захиалгын төрөл үнийн дагуу тохирох хувьцааг сонгоод брокерийн компанид мэдэгдэх болно. Брокерын компани нь буцаагаад хэрэглэгчиддээ мэдэгдэнэ. Худалдан авагч нь хувьцаа авсан бичиг баримт аваад худалдагч тал нь мөнгөө авна. Эдгээр ихэнх үйл явц нь онлайнаар хийгдэнэ. Тиймээс хувьцааны бичиг баримт, мөнгө хоорондоо шууд солилцогдоно. Хөрөнгө оруулагч нь хувьцааны дансаараа дамжуулан гүйлгээгээ хянах боломжтой. Хэрэв тэд хувьцаагаа зарсан бол тэдний дансан дахь хувьцаа багасаж, мөнгө нь нэмэгдэх болно. Харин хувьцаа худалдаж авсан бол эсрэгээрээ мөнгө нь хасагдаж хувьцаа нь нэмэгдэх болно.

Үнэт цаасны компани болон хөрөнгийн бирж юу хийдэг вэ?