ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019.02.28 Улаанбаатар хот
Санхүүгийн зохицуулах хороо нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн санхүүгийн 5 салбарын эрсдэлийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, судалгаа хийх” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1551067349866
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:
- Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Зөвлөх хуулийн этгээд нь судалгааны чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх;
- Байгууллагын танилцуулга;
- Харьяа Татвар /өр төлбөргүй байх/, Шүүхийн төрөлжсөн архив, ШШГЕГазрын тодорхойлолт /Тендер нээсэн өдрийн байдлаар тодорхойлолт хүчин төгөлдөр байх/;
- Өмнө гүйцэтгэж байсан зөвлөх үйлчилгээний жагсаалт, түүнийг нотлох гэрээ, гэрээ дүгнэсэн актын хуулбар;
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийн танилцуулга, баг нь 8-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх,
-Багийн бүрэлдэхүүний удирдах ажилтан судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багийн бүрэлдэхүүнд 2-оос доошгүй докторын зэрэг хамгаалсан ажилтан байх, багийн бүх гишүүдийн ажлын туршлага, дипломын хуулбар бусад нотлох баримтын хамт ирүүлэх;
- Мэдүүлэг гаргагч багийн бүрэлдэхүүний 3 ба түүнээс дээш ажилтан үндсэн байх, тухайн байгууллагын ажилтан мөн эсэхийг нийгмийн даатгалын сүүлийн 3 сарын НД7, НД8 тайлангаар нотлох, үндсэн бус ажилтантай бол хамтран ажиллах гэрээг ирүүлэх;
- Багийн голлох мэргэжилтнүүд мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
Сонирхсон этгээд зарлалтай холбоотой тодруулгыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. /Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй./
Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, Бага тойруу 3, ЗГ-ын 4-р байр,
Санхүүгийн зохицуулах хороо, 405 тоот
Хариуцсан ажилтан: Т.Билэгсайхан, Утас:51-261012